MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-10-27

Анхдагч зах зээлийн арилжаагаар 1 жилийн хугацаатай жилийн 15.0% хүүтэй, 314,623 ширхэг, 3 жилийн хугацаатай, жилийн 15.8% хүүтэй 152 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 15.0% хүүтэй, 314,623 ширхэг буюу 31.4 тэрбум төгрөгийн, 156 долоо хоногийн хугацаатай жилийн 15.8% хүүтэй 152 ширхэг буюу 15.2 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 10 тэрбум богино хугацаат, 15.2 сая төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

  1. Богино хугацаат ЗГҮЦ /1 жил/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Монсек ҮЦК" ХК

42,959

2

"Новел инвестмент" ХХК

42,690

3

"Гүүдсек ҮЦК" ХК

14,229

4

"Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК

120

6

"Голомт секьюритиз ҮЦК" ХХК

2

Нийт

100,000

2. Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Новел инвестмент" ХХК

149

2

"Би Ди Сек ҮЦК" ХХК

3

Нийт

152

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ