MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-09-15

Анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.512% хүүтэй, 214,450 ширхэг буюу 21.4 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.512% хүүтэй 214,450 ширхэг буюу 21.4 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Монсек ҮЦК" ХХК

57,175

2

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

42,782

3

"Сикап ҮЦК" ХХК

30

4

"БиДиСек ҮЦК" ХК

13

Нийт

100,000

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ