MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-09-01

Анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.000% хүүтэй, 192,022 ширхэг буюу 19.2 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай жилийн 14.000% хүүтэй 192,022 ширхэг буюу 19.2 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

45,366

2

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

20,279

3

"Голомт секюритиз ҮЦК" ХХК

19,845

4

"БиДиСек ҮЦК" ХК

7,638

5

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

4,615

6

"Ард капитал групп ҮЦК" ХХК

1,021

7

"Алтан хоромсог ҮЦК" ХХК

909

8

"Дархан брокер ҮЦК" ХХК

100

9

"Зэргэд ҮЦК" ХХК

100

10

"АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК

85

11

"Гаүли ҮЦК" ХХК

42

Нийт

100,000

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ