MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-08-04

Анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.615% хүүтэй, 218,394 ширхэг буюу 21.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.615% хүүтэй 218,394 ширхэг буюу 21.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Монсек

51,429

2

Тэнгэр Капитал

44,684

3

Дэү Секьюритис Монгол

2,724

4

БиДиСек

1,163

Нийт

100,000

Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ