MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-05-12

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 сарын 12-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 2,622 ширхэг ЗГ-ын богино болон урт хугацаат үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.529% хүүтэй, 2,437 ширхэг, 243,700,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ, 3 жилийн хугацаатай жилийн 16.875% хүүтэй, 185 ширхэг, 18,500,000.00 төгрөгийн үнийн дүнтэй урт хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

1,220

2

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

1,077

3

"БиДиСек ҮЦК" ХК

260

4

"Алтан Хоромсог ҮЦК" ХХК

54

5

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

11

Нийт

2,622

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ