ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 сарын 14-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 2,681 ширхэг ЗГ-ын урт, богино хугацаат үнэт цаас арилжигдлаа.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.80% хүүтэй, 2,652 ширхэг, 244,458,708.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ-ыг худалдан авах захиалга, 3 жилийн хугацаатай, жилийн 16.875% хүүтэй, 29 ширхэг, 2,900,000.00 төгрөгийн үнийн дүнтэй ЗГ-ын бондыг худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Ти Ди Би Капитал ҮЦК | 2,386 |
2 | Би Ди Сек ҮЦК | 266 |
3 | Гацуурт трейд ҮЦК | 29 |
Нийт | 2,681 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ