Үйл явдал
ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГААР 304 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
2015-01-20
МХБ-ийн 2015 оны 01 сарын 20-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 304,309,423.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 сарын 20-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.292 хувийн хүүтэй, 304,309,423.00 төгрөгийн үнийн дүнтэй нийт 3,293 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг хийлээ. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 3,232 |
2 | "Монсек ҮЦК" ХХК | 56 |
3 | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 5 |
Нийт | 3,293 | |
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ