Үйл явдал
ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
2026-05-12
Биржээр арилжигдсан 1305 (ЗГХБ-Б-52-483) кодтой Засгийн газрын хямдруулалттай өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 52 долоо хоногийн хугацаатай, 50,000 ширхэг, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1305 (ЗГХБ-Б-52-483) кодтой Засгийн газрын хямдруулалттай өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/215 тоот тушаалаар биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ