MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Монголын хөрөнгийн бирж 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 4.0 тэрбум үнийн дүн бүхий 40,000 ширхэг, 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан.

Тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн А/166 дугаар тушаалаар биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ