ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ
Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.
Сангийн сайдын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026 оны 1 дүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.
ISIN код | Үнэт цаасны төрөл | Хугацаа | Симбол | Хүү (Купон) |
ISIN: MNZGKHB13398 | Хямдруулалттай | 26 долоо хоног | ZGEB-BL-05/08/26-A0387-0 | 9.128% |
ISIN: MN0ZGEB13406 | Купонтой | 5 жил | ZGEB-BD-04/02/31-A0388-11.558 | 11.558% |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ