MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 4 дүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

ISIN код

Үнэт цаасны төрөл

Хугацаа

Симбол

Хүү (Купон)

ISIN: MNZGKHB13331

Хямдруулалттай

52 долоо хоног

ZGEB-BL-23/12/26-A0381-0

9.431%

ISIN: ISIN:MN0ZGEB13349

Купонтой

3 жил

ZGEB-BD-24/12/28-A0382-10.863

10.863%

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ