Үйл явдал
ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ
2025-06-26
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ.
Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 100 мянган ширхэг ЗГДҮЦ амжилттай арилжигдсан.
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.06.26) дараах симболтойгоор эхэлнэ.
Симбол | Үнэт цаасны төрөл | Хугацаа | ISIN код | Жигнэсэн дундаж хүү (Хувь ) |
MNZGKHB13133 | Хямдруулалттай | 52 долоо хоног | ZGEB-BL-24/06/26-A0361-0 | 9.304 |
MN0ZGEB13141 | Купонтой | 3 жил | ZGEB-BD-25/06/28-A0362-10.424 | 10.424 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ