Үйл явдал
ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
2025-11-13
Засгийн газрын дотоодын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэллээ.
Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 4 дүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 3,750,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 37,500 ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэллээ.
ISIN код | Үнэт цаасны төрөл | Хугацаа | Симбол | Хүү /купон/ хувь/ |
ISIN: MN0ZGEB13299 | Купонтой | 7 жил | ZGEB-BD-12/11/32-A0377-13.256 | 13.256 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
#event