MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-09-04

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр ZGEB-BD-03/09/28-A0369-10.48 симболтойгоор эхэллээ.

Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 3 дугаар улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ амжилттай арилжигдсан.

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.04) дараах симболтойгоор явагдаж эхэллээ.

ISIN код

Үнэт цаасны төрөл

Хугацаа

Симбол

Хүү/купон (Хувь)

MN0ZGEB13216

Купонтой

3 жил

ZGEB-BD-03/09/28-A0369-10.48

10.480

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event