ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.
Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 3 дугаар улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ амжилттай арилжигдсан.
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.08.21) дараах симболтойгоор эхэллээ.
ISIN код | Үнэт цаасны төрөл | Хугацаа | Симбол | Жигнэсэн дундаж хүү (Хувь) |
MNZGKHB13208 | Хямдруулалттай | 52 долоо хоног | ZGEB-BL-19/08/26-A0367-0 | 9.323 |
MN0ZGEB13190 | Купонтой | 5 жил | ZGEB-BD-20/08/30-A0368-11.766 | 11.766 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ