Үйл явдал
ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
2025-05-01
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор эхлэв.
Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдсан.
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.05.01) дараах симболтойгоор эхэллээ.
Симбол | Үнэт цаасны төрөл | Хугацаа | ISIN код | Жигнэсэн дундаж хүү (Хувь ) |
ZGEB-BL-29/04/26-A0353-0 | Хямдруулалттай | 52 долоо хоног | MNZGKHB13059 | 9.370 |
ZGEB-BD-30/04/28-A0354-10.677 | Купонтой | 3 жил | MN0ZGEB13067 | 10.667 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ