MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-16

Хөрөнгө оруулагчдаас 6 сарын хугацаатай бондод 4.6 дахин, 24 сарын хугацаатай бондод 4.2 дахин их захиалга буюу нийт 43.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 60 ширхэг захиалга ирүүллээ.

Өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 16) Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 6 сар болон 2 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2 төрлийн бондыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгосон бөгөөд хөрөнгө оруулагчдаас 6 сарын хугацаатай бондод 4.6 дахин, 24 сарын хугацаатай бондод 4.2 дахин их захиалга буюу нийт 43.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 60 ширхэг захиалга ирүүллээ.

Үнэт цаасны төрөл

Хугацаа

ISIN код

Санал болгосон үнийн дүн, төг

Захиалгын үнийн дүн, төг

Жигнэсэн дундаж хүү

Хямдруулалттай

26 долоо хоног

MNZGKHB13034

5,000,000,000

22,801,700,000

9.466%

Купонтой

2 жил

MN0ZGEB13042

5,000,000,000

20,923,400,000

10.477%

Нийт

10,000,000,000

43,725,100,000

Тус арилжааны дэлгэрэнгүй үр дүнгийн мэдээллийг эндээс үзнэ үү.

Арилжааны хуваарийг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ