MSE
Бусад мэдээ

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-11-13

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/504, А/505 дугаар тушаалаар Засгийн газрын xямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, тус бүр нь 300,000 ширхэг, хямдруулалттай болон купонтой нийт 600.000 ширхэг ЗГДҮЦ-уудыг олон нийтэд санал болгож, нийт 60.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР ЯВАГДАНА · Монголын Хөрөнгийн Бирж