MSE
Бусад мэдээ
Зах зээл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-11-09

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/500, А/501 дугаар тушаалаар Засгийн газрын купонтой 3 жилийн хугацаатай болон купонтой 10 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 600,000 ширхэг купонтой ЗГДҮЦ-уудыг олон нийтэд санал болгож, нийт 60.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА · Монголын Хөрөнгийн Бирж