Зах зээл
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТҮҮХЭН ДЭЭД ХЭЛЦЭЛ ХИЙГДЛЭЭ
2026-11-20
ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН НЭГ УДААГИЙН АРИЛЖААНЫ ДҮН 866.9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ
Монголын хөрөнгийн биржээр 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 22.35 хувийн зэсийн агуулгатай, 80,000 нойтон тонн буюу 72,480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арилжаагаар зэсийн баяжмалын нэг тонн тутмын үнэ 3,272.16 ам.доллароос 3,317.16 ам.долларт хүрч, 45 ам.доллар буюу 1.38 хувиар өссөн байна.
Ингэснээр арилжааны нийт хэлцлийн үнийн дүн анхны дуудах үнээс 11.76 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 866.9 тэрбум төгрөгт хүрлээ.
Энэхүү хэлцэл нь МХБ дээр хийгдсэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хэлцлүүдийн нэг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ