Үйл явдал
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР БАТЛАГДАН ГАРЛАА
2014-10-28
“МХБ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 170 дугаар тушаалаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах заавар батлагдан гарлаа.
Монгол Улсын Засгийн газрын 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарсантай холбогдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 27-ны өдрийн 170 дугаар тушаалаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах заавар батлагдан гарлаа.
Арилжааг зохион байгуулах зааврыг энд дарж үзнэ үү.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ