MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗАРЛАЛ

2012-01-11

Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох ээлжит шалгалт 2012 оны 01-р сарын 30-ны өдрийн 15.00 цагт МХБ-ийн байранд зохион байгуулагдахаар боллоо. Шалгалтын асуултууд нь “Компанийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон МХБ-ийн холбогдох дүрэм, журмуудыг хамарна.

Бүртгэл 2012 оны 01-р сарын 26-ны өдрийг дуустал явагдах ба бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг Гишүүн Зохицуулалтын албанд бүрдүүлэн авчирна уу. Үүнд:

- Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг;

- “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- 3х4 хэмжээтэй цээж зураг-2 хувь;

- Шалгалтын хураамж болох 100,000 төгрөг төлсөн баримт /Голомт банкны 1105021404 тоот дансанд болон МХБ-ийн кассанд бэлнээр тушааж болно/.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ