MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗАРЛАЛ

2011-10-06

МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох ээлжит бус шалгалт 2011 оны 10-р сарын 21-ний өдрийн 15 цагт зохион байгуулагдахаар боллоо. Бүртгэл 2011 оны 10-р сарын 19-ний өдрийг дуустал явагдах ба бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирна уу. Үүнд:

- Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг;

- “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- 3х4 хэмжээтэй цээж зураг-2 хувь;

- Шалгалтын хураамж болох 100,000 төгрөг төлсөн баримт /Голомт банкны 1105021404 тоот дансанд болон МХБ-ийн кассанд бэлнээр тушааж болно/.

Жич: Энэхүү шалгалтанд 2011 оны 8-р сарын 6-ны өдрийн ээлжит шалгалтанд тэнцээгүй ажилтнууд хамрагдах боломжтой ба давтан шалгалтын төлбөр болох 50,000 төгрөг төлсөн баримтыг Бүртгэлийн албанд авчирна уу.