MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗАРИМ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

2017-06-21

"МХБ" ТӨХК-ийн гишүүн нэр бүхий 8 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртлэх хугацаагаар түдгэлзүүлэхээр болсон байна

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 29.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4, СЗХ-ны "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам"-ын 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий 8 үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртлэх хугацаагаар түдгэлзүүлэхээр болсон байна. Үүнд:

Д/Д

Гишүүн компанийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

1

"Бага хээр ҮЦК" ХХК

Брокер дилер

2

"Догсон ҮЦК" ХХК

Брокер дилер

3

"Превалент ҮЦК" ХХК

Брокер дилер. Андеррайтер

4

"Финанс линк групп ҮЦК" ХХК

Брокер дилер

5

"Говийн ноён нуруу ҮЦК" ХХК

Брокер дилер

6

"Би Би Эс ЭС ҮЦК" ХХК

Брокер дилер

7

"Зюс капитал ҮЦК" ХХК

Брокер дилер. Хөрөнгө оруулалтын зөвлөх

8

"Эм Даблью Ти Эс ҮЦК" ХХК

Брокер дилер

Нэр дурдсан үнэт цаасны компаниудыг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар СЗХ-нд мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ