MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗАРИМ КОМПАНИУДЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖИЛИЙН ХУРААМЖИЙГ ХӨНГӨЛЛӨӨ

2019-02-01

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын тушаалаар зарим гишүүн үнэт цаасны компанийн гишүүнчлэлийн хураамжийг хөнгөлөхөөр боллоо.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1 зүйл, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8.10.11 заалт, Гишүүнчлэлийн журмын 3.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын А/19 тоот тушаалын дагуу 2018 онд хийгдсэн арилжааны үнийн дүнгээр тэргүүлэн, МХБ-ийн нийт арилжааны үнийн дүнгийн 5-аас дээш хувьтай тэнцэх хэмжээний гүйлгээг хийсэн дараах нэр бүхий 6 гишүүн үнэт цаасны компанийг 2019 оны гишүүнчлэлийн жилийн хураамжаас тус бүр 10 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр боллоо.

Д/д

Гишүүн ҮЦК-ийн нэрс

Нийт арилжааны үнийн дүн

Эзлэх хувь

1

"Голомт Капитал ҮЦК" ХХК

194,959,607,638

39.90%

2

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК

71,583,559,504

14.70%

3

"Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК

58,233,086,525

11.90%

4

"Би Ди Сек ҮЦК" ХК

39,510,233,868

8.10%

5

"Новел инвестмент ҮЦК" ХХК

28,210,906,685

5.80%

6

"Бумбат-Алтай ҮЦК" ХХК

24,578,030,928

5.00%

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ