Хувьцаат компани
"ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ҮЦК" ХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА
2026-02-13

Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тус компанийг биржийн гишүүнчлэлээс хаслаа.
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 508 тоот тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Евразиа капитал холдинг ҮЦК" ХК-ийг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүнчлэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
#company