"ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ
"Вистекс Глобал Инвестмент" ХХК бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа 648,874 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 33 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.
"Евразиа Капитал Холдинг ҮЦК” ХК-ийн хяналтын багцыг эзэмшигч "Вистекс Глобал Инвестмент" ХХК нь "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журмын"-ын 3.1 заасны дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 648,874 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 33 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.
Санал болгож буй үнэ: 33 /гучин гурван/ төгрөг
Худалдан авах тоо ширхэг: 648,874 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2017 оны 6 сарын 13-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2017 оны 7 сарын 26-ны өдөр
Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2017 оны 7 сарын 28-ны өдөр
Хаяг:" УБ СБД 1-р хороо Олимпийн гудамж - 16, Реженси Резиденс, 3-р давхар 314 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг 95181536 утсаар авна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ