MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"Е-МОНИЕ" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2021-05-06

"Ард менежмент ҮЦК" ХХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу "Е-Моние" ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

"Ард менежмент ҮЦК" ХХК нь 2021 оны 2-р сарын 9-ний өдөр "Е-Моние" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 90.4 хувь /52,925 ширхэг/ буюу хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу тус компани нь "Е-Моние" ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

Санал болгож буй үнэ: 1,954 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 52,925

Худалдан авах тоо ширхэг: 5,618 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны 5 дугаар сарын 06-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байрны 2 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078080, 99043310 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ