MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ДАГУУ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ МХБ-ЭЭР ДАМЖУУЛАН АРИЛЖААЛАХААР ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2023-02-08

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг ”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулан арилжих Засгийн Газрын шийдвэр гарлаа.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас батлагдсан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 8-ны Засгийн Газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг ”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулан арилжаалахаар шийдвэрлэлээ. Уг шийдвэртэй холбогдуулан МХБ-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ