MSE
Бусад мэдээ
Үйл явдал

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨХ ХУГАЦААГ СУНГАЛАА

2026-03-30

Холбогдох журмуудыг дагаж мөрдөх хугацааг 2027 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоолоор "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам", "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-уудын дагаж мөрдөх хугацааг 2027 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгалаа. 

Энэхүү шийдвэрийг гаргахдаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-тай энд дарж танилцана уу. 

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-тай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ