MSE
Бусад мэдээ
Үйл явдал

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-03-19

Уулзалтаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны холбогдох журмуудад орж буй өөрчлөлтүүд болон нөхцөлүүдийг танилцуулж, харилцан санал солилцсон юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны холбогдох журмуудад өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн.

Тус өөрчлөлттэй холбогдуулан өнөөдөр (2025.03.19) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар худалдан авагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар журамд орж буй өөрчлөлтүүд болон нөхцөлүүдийг танилцуулж, харилцан санал солилцсон юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ