MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮЦТТТХТ, ГОЛОМТ БАНК БОЛОН “БИДИСЕК” ХК ХАМТРАН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2012-04-20

ҮЦТТТХТ, ГОЛОМТ банк болон “БИДИСЕК” ХК хамтран төлбөр тооцоо гүйцэтгэх банкны үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

“Millennium IT” системийг суурилуулах ажил дуусч, Т+3 буюу төлбөр тооцооны шинэ систем рүү шилжиж байгаатай холбогдуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь Голомт банк, “БиДиСек” ХК-тай төлбөр тооцоо гүйцэтгэх банкны үйлчилгээ үзүүлэх гэрээг үзэглэсэн байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам, Голомт банкны Үйл ажиллагаа хариуцсан Тэргүүн дэд захирал Д.Мөнхтөр, “БиДиСЕК” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж нар оролцсон байна.