MSE
Бусад мэдээ
Үйл явдал

УРТ ХУГАЦААТ ЗГҮЦ-НЫ АРИЛЖААНЫ ХУВААРЬ ГАРЛАА

2015-04-07

Урт болон богино хугацааны ЗГҮЦ-ны захиалгыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дахь хоногийн 11:00 цагт арилжааг хаана.

Хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат үнэт цаас буюу 3 болон 5 жилийн хугацаатай бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар Сангийн яамнаас шийдвэрлэсэн билээ.
Урт болон богино хугацааны ЗГҮЦ-ны захиалгыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дахь хоногийн 11:00 цагт захиалгыг хаана.

Урт хугацаат ЗГҮЦ-ны купоны төлбөр нь жил бүрийн 2 дугаар сарын 15 болон 8 дугаар сарын 15, эсхүл 5 дугаар сарын 15 болон 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хийгдэх болно.

Цаашид өрсөлдөөнт горимын болон инфляцаас хамгаалагдсан урт хугацаат бондыг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх боломжийг судалж байна.

Маркетинг олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ