MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-03-14

Байгууллагын вакум цонх солих, засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Байгууллагын вакум цонх солих, засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлт, үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

/Жич: Компанийн төлөвлөсөн төсөв 19,000,000 (Арван есөн сая төгрөг)/

Гүйцэтгэх ажил:

1. 1,2 х 1,25 метрийн харьцаатай 3 ширхэг цонх солих

2. Цонхны резин жийрэг солих /61 ширхэг цонх/

3. Цонхны бариул солих /61 ширхэг цонх/

4. Цонхны нугас солих /61 ширхэг цонх/

5. Цонхыг 35%-с дээш цэвэрлэж, өндөр чанартай өнхрүүлгээр будах /61 ширхэг цонх/

6. Баталгаат хугацаа 6 сар ба баталгаат хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч байгууллагаас үнэ төлбөргүй засварлах тухай албан бичиг ирүүлнэ.

Жич: Компанийн ажлын байранд ирж цонх үзэх, хэмжилт хийх боломжтой.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй. Холбоо барих утас: 11-323715

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ