ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ЦАХИМ СУРГАЛТ ХОЙШИЛЖ, 3 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАХААР БОЛЛОО
Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт 2021 оны 3-р сарын 29-нөөс 3-р сарын 31-ний өдрүүдэд цахим хэлбэрээр явагдахаар боллоо.
Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох цахим сургалт 3 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт Даваа-Лхагва гаригийн 14:00-17.00 цагийн хооронд цахим хэлбэрээр /Zoom сургалтын программ/ явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.
Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар явагдана. Холбоо барих утас: 11-313747
Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ