ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 9 ДҮГЭЭР САРЫН 28-НД ЭХЭЛНЭ
Үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.
Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд Даваа-Баасан гаригийн 14:00-18:50 цагийн хооронд явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.
Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана. Холбоо барих утас: 11-313747 /2129/, 11-313747 /3312/
Дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс үзнэ үү. Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ