MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 9 ДҮГЭЭР САРЫН 16-НД ЭХЭЛНЭ

2019-09-12

Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ.

Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд Даваа-Баасан гаригийн 14:00-18:50 цагийн хооронд явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана. Холбоо барих утас: 11-313747 /3312/, 11-313747 /3316/

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ