MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ЭЭЛЖИТ ЦАХИМ СУРГАЛТ 5 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2021-05-10

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт 2021 оны 5-р сарын 26-наас 5-р сарын 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр явагдахаар боллоо.

Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох цахим сургалт 5 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт Лхагва-Баасан гаригийн 14:00-17.00 цагийн хооронд цахим хэлбэрээр /Zoom сургалтын программ/ явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар явагдана. Холбоо барих утас: 11-313747

Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ