ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Сургалт” 2023 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.
“Монголын Хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2023 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

Сургалтын хөтөлбөрт:
Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил
Хувь хүний санхүү
Хувьцаа, бондын ялгаа
Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа
Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго
Финтек ба крипто валют
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай
Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
Багц бүрдүүлэлтийн талаар
МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц
Арилжааны систем ашиглах практик сургалт
Бататгах давтлага
Төлбөр: 180,000 төгрөг
Бүртгүүлэх холбоос: https://mse.mn/mn/lessonregister
Лавлах утас: 11-313-747 /3112/
Цахим шуудан: info@mse.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ