Үйл явдал
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2015-07-27
МХБ-ээс Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулж байгаа ба ээлжит сургалт өнөөдрөөс эхэллээ.
Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт 7 дугаар сарын 27-оос амжилттай эхэллээ.
Тус сургалтыг сар бүр МХБ-ын байранд зохион байгуулж байгаа ба үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагын удирдлагууд болон зах зээлд туршлагатай мэргэжилтэн, багш нар хичээлийг удирдан явуулж байна.
Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ