MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 2013 ОНЫ 01 САРЫН 17-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2013-01-09

МХБ-ээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2013 оны 01 сарын 17-ны өдрөөс 2013 оны 01 сарын 28-ны өдрүүдэд 14.00-18.00 цагийн хооронд явагдана.

Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалтыг Санхүүгийн зах зээлд ажиллаж буй Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Монгол Банк, Брокер Дилерийн компаниуд болон бусад мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд, туршлагатай ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар хичээлийг заана.

Сургалтын үргэлжлэх хугацаа: Ажлын 8 хоног.
Хичээллэх цаг: Ажлын өдрүүдэд 14:00 - 18:30
Сургалтын төлбөр: 150,000 төгрөг
Сургалт 2013.01.17-ноос эхлэнэ
Холбоо барих утас: 11313747

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд энд дарж бүртгүүлнэ үү.

Сургалтын Төв
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ