MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-08

Биржийн Бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад баяр хүргэж амжилт хүсээд, сертификатийг гардуулсан юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ээлжит сургалтаа 2026 оны 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.

Үүнд:

  • Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил

  • Хувь хүний санхүү

  • Хувьцаа, бондын ялгаа

  • Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Бататгах давтлага

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 23-н суралцагч иргэд хамрагдсан бөгөөд, сургалтын төгсгөлд нь биржийн МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад сертификатыг гардууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ