MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 11 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-11-07

Сургалт” 2023 оны 11 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

“Монголын Хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2023 оны 11 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

Сургалтын хөтөлбөрт:

  • Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил

  • Хувь хүний санхүү

  • Хувьцаа, бондын ялгаа

  • Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Арилжааны систем ашиглах практик сургалт

  • Бататгах давтлага

Төлбөр: 180,000 төгрөг

Бүртгүүлэх холбоос: https://mse.mn/mn/lessonregister

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ