MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТЫН ЗАР

2018-03-29

Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчлах сургалт 2018 оны 05 дугаар сарын 07-нд эхлэхээр боллоо.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтууд 2018 оны 05 дугаар сарын 07-нд эхлэхээр боллоо.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот/-д ирж бүртгүүлнэ үү.

Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

  • Өргөдөл, анкет

  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • 2 хувь зураг

  • Сургалтын төлбөр

1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,

2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,

3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2017 оны 11, 12, 2018 оны 4, 5, 6, 7 дугаар сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана
Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Холбоо барих утас: МҮЦАЭХ 70123339, 96634132 www.masd.mn