MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТЫН ЗАР

2017-05-15

Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл, анкет

  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • 2 хувь зураг

  • Сургалтын төлбөр:

  1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,

  2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,

  3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банкан дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2017 оны 2, 4, 7-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана.

Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг Энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн Холбооны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: МҮЦАЭХ 7012-3339, 9663-4132, www.masd.mn