Үйл явдал
Үнэт цаасны суурь мэдлэг олгох сургалтын бүртгэл явагдаж байна
2012-02-14
МХБ-ийн сургалтын төвөөс зохион байгуулдаг "Үнэт цаасны суурь мэдлэг олгох" сургалт 2 дугаар сарын 27-ны өдөр эхлэхээр шийдвэрлэсэн бөгөөд сургалтын бүртгэл явагдаж эхэллээ.
Уг сургалтыг иргэд олон нийт ихээхэн сонирхох болсон ба өнгөрсөн хугацаанд нийт 1400 гаруй хүн суралцаж төгсөн энэхүү зах зээлд ажиллах хүчний тоог нэмсэн нь цөөнгүй билээ. Сургалттай холбоотой мэдээллийг 313747 дугаарын утаснаас авч болох бөгөөд манай цахим хуудасны “сургалт” гэсэн хэсэгт хандан бүртгүүлж болно.