ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХ НЭМЭГДЛЭЭ.
Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны Т+3 горимоор хийгдсэн 4 дэхь өдрийн арилжаанд нийт 8 брокер, дилерийн компани оролцож, нийт 4,634,420 төгрөгийн арилжаа хийлээ.
Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шинэ системээр хийгдсэн 4 дэхь өдрийн арилжаанд нийт 8 брокер, дилерийн компани оролцож, нийт 4,634,420 төгрөгийн арилжаа хийлээ. Ийнхүү шинэ системээр хийгдсэн эхний өдрийн арилжааны төлбөр, тооцоо өнөөдрийн 12:00 цагт гүйцэтгэгдэж, төлбөр тооцооны анхны цикл амжилттай явагдаж дууслаа.
Олон улсад түгээмэл хэрэглэгддэг Т+3 системийн дагуу тавигдаж буй шаардлага нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой бөгөөд МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниуд энэхүү шаардлагыг хангахын тулд төлбөр тооцоо гүйцэтгэгч банкуудтай гэрээ байгуулахаар идэвхтэй ажиллаж байна.
МХБ-ийн зүгээс СЗХ-ны дэмжлэгтэйгээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор авч буй энэхүү арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхийн хамт нийт гишүүн компаниуддаа ажлын амжилт хүсье.