MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООВ

2011-11-16

Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Нэр бүхий хувьцаат компаниудын үнэт цаасны арилжаанд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу “Сөдөт” ХК, “Хэрэглээ импекс” ХК, “Монгол мах экспо” ХК, “Бэрх уул” ХК, “Булган гурил тэжээл” ХК-иудын үнэт цаасны арилжаанд шалгалт хийх гэж байгаа тул дээрх хувьцаат компаниудын үнэт цаасны арилжааг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоов.