MSE
Бусад мэдээ

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ.

2026-11-19

2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны нийт дүн 1.592 их наяд төгрөгт хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлтээ шинэчиллээ.

Өмнөх түүхэн дээд үзүүлэлт 2021 онд 1.41 их наяд төгрөг байсан бөгөөд энэ оны арилжаа уг түвшнээс 180 гаруй тэрбум төгрөгөөр давж байна.

Энэ нь хөрөнгийн зах зээлийн арилжааны цар хүрээ тэлж, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж байгааг илэрхийлэх чухал үзүүлэлт юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ. · Монголын Хөрөнгийн Бирж