MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2020-10-09

Захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны 16 цаг болгох, стратегийн хөрөнгө оруулагчийн захиалгын доод, дээд хязгаарлалтыг хасах зэрэг өөрчлөлт орууллаа.

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" хамтын ХОС-гийн хүсэлтийн дагуу нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хуваарилалтын төлөвлөгөө, захиалга хүлээн авах нөхцөлд дараах өөрчлөлт орлоо. Үүнд:

  • Стратегийн хөрөнгө оруулагчийн захиалгын доод, дээд хязгаарлалтыг хасах;

  • 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны 16 цаг болгон өөрчлөх.

Энэхүү өөрчлөлтийн дагуу нэгж эрхийн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөг шинэчлэн доорх хүснэгтээр харуулав.

Захиалгын доод хязгаар

Захиалгын дээд хязгаар

Тусгаарлах хугацаа

Нийт дүн

Олон нийт

Байхгүй

100,000,000 төгрөг

Байхгүй

Стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилсны дараах дүн

Стратегийн хөрөнгө оруулагч

Байхгүй

6 сар

2,375,000,000 төгрөг хүртэл

Захиалга авах хугацаа

2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цаг

Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ